Менингитийг 40 минутанд оношлох сорилыг зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-26 12:33:07
ДУБЛИН. /ТАСС/.  Менингит буюу тархины зөөлөн бүрхэвчийн үрэвсэл өвчнийг богино хугацаанд оношлох шуурхай сорилыг Ирландын эрдэмтэд зохион бүтээсэн тухай The Irish Times сонинд мэдээлсэн байна. Шинэ сорилыг ашиглан менингитийг 40 минутанд оношлох аж. 
 
Энэ бол маш чухал нээлт бөгөөд учир нь менингитийг оношлон эмчлэхэд цаг хугацааны хүчин зүйл чухал үүрэгтэй байдаг. Өдгөө хэрэглэж буй аргуудаар оношлоход хариу нь хоёр хоногийн дараа гардаг ба өвчний ердөө ганцхан эх үүсвэрийг тодорхойлдог ажээ. Дублин хотод орших HiberGene лабораторийн эрхлэгч Брэндон Фаррел-ийн ярьснаар, 60 гаруй орны дистрибьютор компаниуд шинэ сорилыг сонирхож байгаа аж. Түүний багийнхан судалгаагаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд 5 сая еврогийн санхүүжилт татаж чадсан байна.   
 
Фаррелийн удирдсан лабораторийн эрдэмтэд ханиадны янз бүрийн вирусын хэлбэрүүдийг илрүүлэх сорилын эмийг оны эцэс гэхэд гарган авах ажлаа дуусгах аж. Ингэснээр байнга мутацид орж байдаг вирусын хэлбэрүүдийг ганцхан цагийн дотор тодорхойлох боломжтой болох юм.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ