Шинзо Абэ Ойрхи Дорнодын улсуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-26 14:12:53
ТОКИО. /РИА Новости/. Технологи, аюулгүй байдал болон эрчим хүчний салбарт Ойрхи Дорнодын улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр тус улсуудад айлчилна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын парламентын доод танхимын төсвийн комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.

Тэрбээр Ойрхи Дорнодын улсууд, тэр дундаа АНЭУ, Иордан, Израиль болон Палестин улсад айлчлах бодолтой байгаа аж.
 
Айлчлалын тов одоогоор зарлагдаагүй байгаа хэдий ч тэрбээр Японы “Алтан долоо хоног”-ийн үеэр айлчлал хийж магадгүй байна.
 
Баяр болон амралтын өдрүүд хосолсон “Алтан долоо хоног”-ийн үеэр япончууд 7-8 хоног амардаг гэнэ. Энэ жил “Алтан долоо хоног”-ий үе нь энэ сарын 28-наас ирэх сарын 6-н хүртэл үргэлжлэх аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ