Тагтнаас унаж амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-02 10:12:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын ээлжит "Сэрэмжлүүлэх мэдээ"-гээр  эцэг, эхчүүдийг болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй, мөн цонх, тагтнаас хол байлгахыг анхааруулав.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд өчигдөр 07:00 цагийн орчимд 10 настай хүү орон сууцны 7 давхрын тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ