УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-03 10:42:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм. 

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилж, зарим дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ