Сөрөг хүчний удирдагч Н.Пашинян Арменийн ерөнхий сайдаар сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 18:18:47
ЕРЕВАН. /РИА Новости/. Арменийн Үндэсний хурлын депутатууд сөрөг хүчний удирдагч Никол Пашиняныг ерөнхий сайдаар сонгожээ. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Дахин санал хураалтад парламентын сөрөг хүчний “Елк” бүлэг, “Дашнакцутюн" болон “Царукян” эвслээс Н.Пашиняны нэрийг дэвшүүлсэн юм. Тэрбээр ерөнхий сайдаар сонгогдохын тулд 53 санал авах шаардлагатай байсан бол энэ удаагийн санал хураалтад нийт 59 депутат түүнийг дэмжсэн байна. Харин санал хураалтад оролцсон 101 депутатаас 42 хүн эсрэг санал өгчээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ