Франц Ирак дахь террористуудад дахин цохилт өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-02 12:10:24

ПАРИС. /TASS/. Францын цэргийн онгоцууд мягмар гарагийн шөнө  Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд дахин цохилт өгсөн тухай телевизийн BFM суваг мэдээлжээ.

“Мираж" сөнөөгч онгоцуудыг оруулаад Францын 15 орчим цэргийн онгоц оролцсон ажиллагааны үеэр террористуудын гар хийцийн газрын мина бэлдэж байсан төв зэрэг газруудад цохилт өгсөн” гэж тус суваг мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ