АНУ "Лалын улс"-ын тархинд цохилт өгөхөөр зэхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-02 13:41:13

ВАШИНГТОН. /VOA/. Олон улсад заналхийлж буй “Лалын улс” бүлэглэлийг устгах ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд тус бүлэглэлийн тархи болон мэдрэлийн системд цохилт өгөх зорилгоор АНУ-ын тусгай хүчний багийг удахгүй Ирак руу илгээх ажээ.

АНУ-ын тусгай хүчнүүдийн 200 орчим албан хаагчаас бүрдэх “мэргэжлийн экспедицийн зорилтот хүчин”-ийг хэдэн долоо хоногт багтаан Ирак руу илгээнэ гэж уг төлөвлөгөөтэй ойр байгаа албаны хүмүүс мэдэгдэв.

Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн командлал, хяналтын элементүүд болон гол толгойлогчдыг устгахын тулд богино мэдээлэлд тагнуулын давуу талыг ашиглахад уг төлөвлөгөөний зорилго оршиж байна гэж АНУ-ын албаны хүн террорист бүлэглэлд зориулсан товчилсон үг ашиглан мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ