“Миний Улаанбаатар” төслийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-23 17:36:46
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Монгол Улсын их сургуультай хамтран “Миний Улаанбаатар” шилдэг төслийн санаа сонгон шалгаруулах уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Уралдаанд найман их дээд сургуулийн 20 гаруй материал ирүүлснээс шилдэг 10 төслийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, байр эзлүүлэв. МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхмийн оюутан Ж.Дашням, Г.Адьяа-Очир, Ч.Болорчулуун нар “Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөрөө тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрт МУИС, ШУС-ийн Эдийн засгийн хөтөлбөр, МУИС, ОУХНУС-ийн оюутан А.Алтанбаяр, Б.Ангирмаа нар “Үзээд алдах уу? Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь хүртээмжийг нэмэгдүүлэх” төслөөр, гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Н.Нандинцэцэг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр судалгаа” төслөөр тус тус шалгарав.

Тус тэмцээний зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр нээлттэй, бүх салбарыг хамарсан шинэ төслийн санаа-шилдэг инноваци санаачлагыг нээн илрүүлэхэд чиглэжээ.
Холбоотой мэдээ