НӨАТ-ын цаасан баримтыг хэрэглээнээс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-02 15:47:59

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, үүнийх нь төлөө НӨАТ-ын хоёр хувийн буцаалт болон сугалаанд оролцох боломжийг төрөөс бүрдүүлсэн.

Энэ хүрээнд Татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх www.ebarimt.mn цахим хуудсыг Өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 01 хүртэл туршилтаар ажиллуулах болсон талаар ТЕГ-аас мэдээллээ.

Харин ирэх сарын 01-нээс тус сайтыг албан ёсоор ашиглалтад оруулах бөгөөд аж ахуйн нэгжүүд цаасан баримтаас татгалзаж, цахимаар НӨАТ-ын татвараа бүртгүүлдэг болох юм. Ингэснээр НӨАТ бүртгэх, буцаан олгох бүх ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, бүртгэл, мэдээллийн сан баяжих төдийгүй иргэд ч жилийн эцсээр төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авах боломж бүрдэх аж

. Уг цахим системийн талаар НӨАТ-ын Урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга, Технологийн захирал Т.Батбилэг билэг нартай ярилцсан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ