Зудыг өнтэй давсан малчдын арга туршлагыг нийтлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:29:03

Дундговь аймгийн “Дундговийн амьдрал” сонин энэ оны 33 дахь дугаараа “Гал бичин жилийг гарзгүй давъя” сэдвээр гаргаж, уншигчиддаа хүргэв.

Түүхэнд мичин жил хүн зуд зурхан үлдээсэн болоод ч тэр үү энэ жилийн өвөл, ирэх оны хавар хатуухан болж магадгүй гэсэн таамаг хөдөөгийн иргэдийн дунд эртнээс яригдаж байгаа юм. Ямар боловч байгалийн гамшиг, ган зуданд нэрвэгдэж эрсдэл учирдаг, байгаль цаг агаарын хараат эмзэг салбар болох мал аж ахуйгаа өвөлжүүлж хаваржуулах бэлтгэлээ сайтар базаах үүргийг аймаг, сумын удирдлага, малчид хүлээгээд байгаа. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж байгаа энэ үед 2009- 2010 оны зуднаас мал сүргээ эсэн мэнд авч үлдэн, зудыг гарз хохиролгүй өнтэй давж чадсан малчдын арга туршлагыг малчиддаа зөвлөмж болгох үүднээс нийтэлжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б. Дашзэгвэ, Монгол Улсын гавъяат малчин Ж.Дашзэгвэ, Х.Отгон, Улсын сайн малчин С.Баатардорж, Д.Ганттөмөр, С.Оюунтуяа, Д.Дүгэр нараас эхлээд нийт 40 гаруй малчны яриаг сониндоо багтаасан байна.

Т.Отгонтуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд