Иргэдийн оролцоотой боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Аймаг, нийслэл, дүүргийн боловсрол, соёл, урлаг, нийгмийн бодлогын асуудал хариуцсан дарга, ахлах мэргэжилтнүүд боловсролын үйлчилгээнд иргэдийн оролцоог хангах, хариуцлагыг бэхжүүлэх чадваржуулах сургалтад хамрагдаж байна.
Уг сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчид эцэг, эх, олон нийтийн бүтээлч оролцоог хөгжүүлж, төлөвшүүлэх арга замд суралцах юм. Дэлхийн Банкнаас нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн бодит туршлагадаа тулгуурлан засаглал сайжруулах хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлийн цуврал сургалтыг явуулж байгаа юм. Орон нутагт иргэдийн оролцоотой боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлийг олох боломжтой гэж тус банкны мэргэжилтэн Д.Амарбаясгалан илэрхийлэв.
Боловсролын салбарт эгэх хариуцлагын хүрээнд төр, иргэдийн хамтын ажиллагаа, ялангуяа сургууль, эцэг эхчүүд хэрхэн оролцож байгаагаас боловсролын үйлчилгээний чанар хамаарна гэдгийг ойлгож авснаа Сүхбаатар аймгийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Л. Нарангарав ярилаа. Тус аймагт уг хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийн шүдний эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад Сүхбаатар аймгийн иргэд, ТББ идэвхтэй ажиллан аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын тоо, эмч боловсон хүчний хангамжийг нэмж, тоног төхөөрөмжийг шинэчилснээр үйлчилгээг сайжруулж чаджээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-тай хамтран зохион байгуулж буй уг сургалтад оролцогчид БСШУСЯ-наас боловсруулж буй “Сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндсэн чиглэлийн эхний төслийг хэлэлцэн, саналаа өгснөөр өнөөдөр өндөрлөх ажээ.

А. Алимаа