НҮБ-ын Хүн амын сан эмч нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-29 12:52:27
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан байна.
Мөн Хатагтай Наоми Китахара хэлэхдээ “Танай аймгийн хувьд Засаглалын болон бодлогын орчин тань тогтвортой байна. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн амаржих газрын нөхцөл байдал, орчин, үйлчилгээний тав тухтай байдал их таатай байна. Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил их байна. Энэ талаараа ч бусад аймгуудаас түрүүлж байна. Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг үзлэгийг сайн хийх хэрэгтэй, өвчтөн хожуу үедээ оношлогдох тохиолдол гарч байна. НҮБ-ын Хүн амын сангаас гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээ, умайн хүзүүний хорт хавдрын талаар хийх ажлаа судална, төлөвлөнө. Мөн эмч, мэргэжилтнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана” гэдгээ хэллээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ