Төрийн албаны сүлжээгээр ажиллахад хяналт тавих тогтоол гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд ашиглахыг хориглосон тогтоолыг энэ сарын 23-нд гаргажээ. Энэ нь Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой уг тогтоолын хэрэгжилтэд ТЕГ-аас хяналт тавина. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн өдрүүдэд Тагнуулын ерөнхий газар болон Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас хангасан мэдээ байна. Тэгэвч төрийн байгууллагын олон нийтийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэдээлэл түгээх боломжоор хангахыг дээрх байгууллагууд хариуцах аж.
Ж.Батсайхан