Сириэс 4 сая гаруй хүн дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-09 10:51:33

НҮБ. /ANADOLU/. Иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн Сириэс дүрвэсэн гэж НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлаг мэдэгдлээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 2011 онд мөргөлдөөн эхэлснээс хойш Сириэс 4088000 хүн хөрш улсууд руу дүрвэсэн байна.

Тэдний 1.94 сая нь Туркэд, 1.11 сая нь Ливанд, 630 мянга нь Иорданд, 250 мянган нь Иракт очжээ.

150 мянган хүн Египет болон Хойд Африкийн бусад улс руу дүрвэсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд