Зургадугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-06-04 08:18:12
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

07.30 цагт МҮХАҮТ-д “Busines Breakfast” уулзалтад Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцоно.

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг математик загварчлалын аргаар шийдвэрлэх "Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар" болно.

09.00 цагт "Туушин" зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018" болно.

09.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

09.40 цагт Монголын хөрөнгийн биржид анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Оесурс Девелопмент Корпорэйшн” (TSX:ERD)-ий үнэт цаасыг танилцуулна.

10.00 цагт ЦССҮТ-д "Сар бүрийн 03:Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд хүний эрхэнд халдсан талаар хохирогчид мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт “Пума” зочид буудалд сэтгүүлчид “Авто замын 7 тэрбумын асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.30 цагт "Blue sky" зочид буудалд "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг нэгдсэн төсөл" -ийн дунд шатны үнэлгээний семинар болно.

17.00 цагт "Blue Sky" зочид буудалд “Шивээ овоо”-д баригдах 270 мв цахилгаан станцын төслийн нээлт болно.

17.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт “Шведийн угсаатны музейд хадгалагдан байгаа Монгол ардын мартагдсан дуу хөгжмийг уран бүтээлийн эргэлтэд оруулах” төслийн хүрээнд “Шведийн угсаатны музейгээс дуурсах эртний Монгол дуу” ном, хос цомгийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол болэо.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллагаас “УБТЗ” нийгэмлэгтэй холбоотой асуудлуудыг АТГ-аар шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ