Баян-Өлгий аймагт 1400 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-07 10:23:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 1405 сурагч энэ сарын 16-20-ны өдрүүдэд болох элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 103 хүүхдээр их байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1953 сурагч 12 дугаар ангийг төгсөж байгаагаас 1388 нь дээрх шалгалтад орох юм. Үлдсэн нь өнгөрсөн онуудад шалгалт өгөөгүй, тэнцээгүй, оноогоо ахиулах хүсэлтэй хүүхдүүд байна.  

Өнгөрсөн онд Улаанбаатар болон орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс болж 60-аад хүүхэд шалгалтаас хоцрон орж чадаагүй ажээ. Иймд эцэг эх, багш, сурагчид цагийн асуудалд онцгой анхаарахыг албаны хүмүүс зөвлөж байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ