Багийн Засаг дарга, эмч нарыг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-12 16:52:20
 Увс /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн 93 багийн Засаг даргад мотоцикль, зөөврийн компьютер, хөдөөгийн 65 багийн эмч нарт мотоцикль гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
Эдгээр мотоцикль, зөөврийн компьютерийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Мөн тэд аймгийн 93 багийн Засаг дарга нартай уулзаж, тэдний санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилт болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багийн Засаг дарга нар, хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулахаар тусгаад байсан юм. Тэгвэл энэ ажил өнөөдөр ийнхүү биеллээ олж, Увс аймгийн 93 багийн Засаг дарга, хөдөөгийн 65 багийн эмч нар албан хэрэгцээндээ ашиглах хурдан унаатай боллоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ