Өдрийн 24 мянгаар цас цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 10:39:49

Увс аймгийн Улаангом сумын 72 иргэн өдрийн 24 мянган төгрөгөөр гудамжны цас цэвэрлэж байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс түр ажлын байр бий болгож эдгээр иргэдийг 10 хоногийн хугацаатай ажиллуулж байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдээс цас цэвэрлэх иргэдийг сонгон авч ажиллуулсан бөгөөд түр ажилчид өглөө 8-аас оройн 17 цаг хүртэл өдөржин гудамжны цас цэвэрлэх аж.

Өнгөрсөн сарын 20-ээс эхлэн Улаангомд цас их орж, дулаарснаас үүдэн зам мөстөж халтиргаа гулгаа ихтэй болоод байгаа юм. Иймээс замын цасыг цэвэрлэх шаардлага тулгарсан байна. Цас цэвэрлэж байгаа иргэдийг замаар явсан машинууд дайрчих шахаад зам тавьж өгөхгүй бага сага хүндрэл учруулж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ