Дэлхийн цусны донорын өдрөөр 50 донорт хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ “Дэлхийн цусны донорын өдөр” өчигдөр тохиож, Ховд аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвөөс “Дэлхийн цусны донорын өдөр”-ийн арга хэмжээг 15 дахь жилдээ “Цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгууллаа.
Уг арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн Цусны салбар төвийн их эмч Ж.Ганхуяг, Улаан Загалмай Хорооны дарга Б.Одонпүрэв болон БОЭТ-ийн эмч, ажилтнууд оролцож, орон нутгийнхаа нийт цусны донор иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр цусны донор алдаршуулах, донор гэр бүл шалгаруулах, хүндэт донорын шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Иргэд 35-аас дээш удаа цусаа бэлэглэхэд “Хүндэт донор”, 70-100 удаа цусаа бэлэглэхэд “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа бэлэглэхэд “Мөнгөн донор”, 150 дээш удаа цусаа бэлэглэхэд “Алтан донор”-ын болзол хангадаг аж. Тэгвэл дэлхийн цусны донорын өдрөөр тус аймагт 50 донорыг шагнаж урамшууллаа.
Ховд аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвөөс сар бүрийн 3-ны өдрийг “Сайн үйлсийн төлөө биднийг дагаарай” уриатай “Цус бэлэглэх өдөр” болгон тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр энэ онд цусны нөөц улаан эсийн бэлдмэл бүлэг бүрээс 8-10 нэгж, Сийвэнгийн нөөц хоёр дахин ихэссэн байна. Мөн аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 575 донор цус, сийвэнгээ бэлэглэсэн бөгөөд 242,5 литр цус, цусан бүтээгдэхүүн цуглуулжээ.

А.Бямбасүрэн