“Самади” үзэсгэлэн нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-06-15 17:26:58
Улаанбаатар |МОНЦАМЭ| Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн нь “Самади” нэртэйгээр олны хүртээл болох гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийнэ.

“Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх... Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцөлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл ярьж байв.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчилдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг. Тэр ч бас нэн шинэ үеийн давалгаанд хамаарагдах зураач билээ.

Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл олны хүртээл болно.
 
Э.Энхсаруул
 

Холбоотой мэдээ