Цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажил 55 хувьтай явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг угтаж, аймгийн төвийн Цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажил 55 хувьтай явагдаж байна.
Тус цэнгэлдэх хүрээлэнд 1978 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Энэ удаад цэнгэлдэхийн гадна талын өнгө үзэмжийг сайжруулах, дөрвөн жигүүрт сүүдрэвч нэмж байгуулах, доторх замын өнгийг сэргээх будах, хашлага багана төмрүүдийг хийх, хуучин сандлуудын суудаг банзыг солих, 1284 ширхэг сандлыг нэмж суурилуулж байгаа юм байна. Ингэснээр Хэнтий аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн сандлын 50 хувь нь шинэчлэгдэж байгаа гэнэ.
Засварын ажлыг орон нутгийн төсвийн 137 сая төгрөгийн хөрөнгөөр Б.Батмөнх захиралтай "БСМГ" ХХК -ийн 24 ажилтан гүйцэтгэж байна.
Хэнтий аймгийн баяр наадам ирэх долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болно.
Д.Одонтунгалаг