Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбай шаардлага хангахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-16 12:48:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд явган зам болон замын гэрлэн дохио, уулзварын дэд бүтцийн ажил хийгдсэн боловч стандартыг бүрэн хэрэгжүүлээгүй, төрийн болон бусад үйлчилгээний байгууллагуудын стандартын хэрэгжилт хангалтгүй байна гэж аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг дүгнэсэн байна.
- Монгол Eлсын “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам”, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам төлөвлөх заавар” зэрэг стандартын хэрэгжилтийг шалгасан. Эдгээр стандартын хэрэгжилт барилга байгууламжийн дэд бүтцэд 29,8, авто зогсоолын дэд бүтцэд 18,7, явган хүний зам, уулзва гарцын дэд бүтцэд 61,6 хувь байгаа нь хангалтгүй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Дэлгэрнамжил ярилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн Булган сумын 13 барилга, байгууламж, 6 авто зогсоол, 2 замын уулзвар гарцыг сонгон холбогдох стандарт, шаардлагын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ хийсэн байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ