Орон сууцны хэрэглэгчдийн 60 орчим хувьд нь усны тоолуур тавиад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-18 12:14:15
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын орон сууцны айл өрхүүдийн усны бодит хэрэглээг тоолуураар хэмжих зохицуулалтыг хийж тоолууржуулах ажил явагдсан бөгөөд 1800 орчим хэрэглэгчдийн 60 орчим хувийг нь тоолууржуулаад байна. Усны тоолууртай айл өрхүүдийн хувьд сар тутмын бодит хэрэглээгээрээр төлбөрөө төлөх бол усны төлбөөрөө задгайгаар төлдөг иргэдийн хувьд ам бүлийн тооноос хамаардаг байна.
Эдгээр өрхүүдийн хувьд зуны улиралд гэртээ байгаагүй, хүүхдүүд нь хөдөө явсан гэх шалгаанаар ам бүлийн тоогоо хасах, хэрэглэгээ танах зэрэг усны төбөрийн асуудал гардаг аж. Иймд энэ асуудлыг шийдэх гол арга зам нь усны тоолуур тавих явдал гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байна.
“Зуны улиралд гэртээ байгаагүй, ам бүлийн тоо хасагдсан гэсэн шалтгаанаар усны төлбөрөөс зайлсхийх, хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэд тоолуур суурилуулсанаар тухайн сарын хэрэглээгээ бодитой хянах, төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжой юм. Үндсэндээ усны тоолуур нь орон сууцны айл өрхүүдийн усны хэрэглээг багасгах, хэрэглээг бодитой тооцох, хэрэглэгчдийн усны хэрэглээний судалгааг гаргахад чухал ач холбогдолтой” хэмээн “Чандмань-Увс” компанийн захирал М.Мөнхөө хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ