Баянзагаас үлэг гүрвэлийн үүрийг анх олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзаг орчмын түүхэн олдворт бүс нутгийг соёлын өвийн хамгаалалтад авахаар болжээ.
Ингэхдээ онцгой бүс, аялал жуулчлалын бүс гэсэн хоёр бүсэд хуваан хамгаалалтад авах юм. Энэ ондоо үлэг гүрвэлийн олдворт ширээ шаврын орчинд 21,6км газарт хамгаалалтын хашлага хийх, нэвтрэх хаалга гаргах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт хамгаалалтад зориулан орон нутгийн төсвөөс 227 сая төгрөгийн ажил хийх юм байна.
Ингээд уншигч олондоо тухайн бүс нутгийг танилцуулж байна. "Улалзах цонж"
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос хойш 100км, Булган сумаас зүүн тийш 18км-т байрлах уг газрыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээр нь ихэнх хүмүүс андахгүй. 1923 онд АНУ-ын Нью Йорк дахь байгалийн түүхийн музейн судлаач, Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч Рой Чэпмен Эндрюсийн удирдсан экспедиц Баянзагт ирж олон сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн ховор олдворуудыг олсоноор дэлхий даяар нэр нь алдаршсан билээ. Үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн нэрлэгддэг археологийн чухал дурсгалт газрын нэг бөгөөд эндээс үлэг гүрвэл өндгөөр үрждэг байсныг анх удаа нотолсон гэдэг. Энд үзэсгэлэнт шавар тогтцууд байдаг бөгөөд нутгийнхан үүнийг "Ширээ шавар" хэмээн нэрлэдэг. Харин Рой Чэпмен Эндрюс нар шингэх үед улаан өнгөтэй уг шавар тогтцууд гал асах мэт харагдах тул ийн "Улалзах цонж" хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Хэдэн галавын тэртээ энд том том үлэг гүрвэлүүд сүлжин явж байсныг нотлох үлэг гүрвэлийн олдворууд одоо ч бий. Тиймээс ч энэхүү газрыг аялал жуулчлалын бүс нутаг хэмээн хамгаалалтад аваад байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ газар нь палеонтологийн чухал бүс нутаг юм. Эндээс үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон байна. Тухайлбал Тероподууд, Орнитомимозаврууд, Тираннозавридууд буюу Алиорам, Тарбозавр, Дромеозавридууд буюу Велоцираптор, Заурорнитод, Мононихус, Теризинозавр, Овираптор, Зауролофууд, Потоцератопсууд зэрэг үлэг гүрвэлийн олдворуудыг олсон гэж тэмдэглэн үлдээжээ. Өмнө нь палеонтологчид овирапторыг протоцератопс зэрэг бусад үлэг гүрвэлийн өндгийг хулгайлж дардаг байсан хэмээн үздэг байжээ. Харин Баянзагаас олдсон өндгийг протоцераптосынх гэж үзсэн нь үнэн хэрэгтээ овирапторынх байсан байна.
"Баянзагийн неолитын үеийн суурин"
Анх 1923 онд АНУ-ын Нью-Йоркын Байгалийн түүхийн музейн Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Төв Азийн экспедицийн паеонтологич В.Гранжер илрүүлэн олжээ. Уг дурсгалын зарим талбайг 1925 онд Н.Нелсон малтан судалсны зэрэгцээ 15000 гаруй чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон байна. 1949, 1960 онд Зөвлөлтийн археологич А.П.Окладников тэргүүтэй археологичид үзэж, гүймэг хайгуул хийсэн. 1971-1972 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедици нь Баянзагийн сууринд хайгуул судалгаа хийж, олон тооны чулуун зэвсгийн зүйл болон ваарны хэлтэрхийнүүдийг түүвэрлэн, сорьц цооног малтан судлаж хөрсний давхарга зүйг нарийвчлан судалсан байна. 1985 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан судалгааны баг Баянзагт хайгуул хийж 1169 чулуун зэвсэг, 105 ваар савны хагархай түүвэрлэжээ. 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны экспедицийн судлаачид хайгуул хийж чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнийг түүвэрлэжээ. Баянзагаас олон мянган чулуун зэвсгийн дурсгал болон ваарны хагархай олдсноос хамгийн олон тоогоор янз бүрийн хэлбэр хэмжээтэй бичил ялтас цуулах зориулалт бүхий үлдэц илэрчээ. Зэвсгийн зүйлсээс сумны зэв, зуулга ир, хутган ялтас, хусуур зонхилох хувийг эзлэх бөгөөд жадны үзүүрч тааралддаг. Шавар ваар савны хагархайгаас харахад зэрэгцээ болон шугаман, долгио, сараачсан хээтэй байна. Баянзагт оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байсан нь олдсон багаж зэвсгээс тодорхой харагддаг. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоёл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ёроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхлэж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм. А.П.Окладников Байгал орчмоос олддог ваар савны олдвортой харьцуулан Исаков-Серовын үе буюу НТӨ IV-III мянганы үед холбон үзэж байв. Харин 2007 онд АНУ-ын судлаач Л.Янз 1925 онд Н.Нельсоны цуглуулсан ваар савнуудын хагархайнуудад он цаг тогтоох шинжилгээ хийж хамгийн эртдээ 5000 гаруй жилийн өмнөх үед холбогдохыг тогтоожээ.
"Цайны зам"
Р.Ч.Эндрюсийн экспедицийн тайланд "...Баянзагийн суурин нь Хятадын Хаалган хотоос баруун хойш 600 километрт, Ховд орох замын дагууд оршино" хэмээн тэмдэглэжээ. Энэ нь нутгийн иргэдийн хэлдгээр "Шар зам" буюу цайны зам Баянзаг орчмоор дайран өнгөрч байсанг баталдаг байна. Мөн Баянзагаас баруун зүгт байх Хадатын рашааны хадан дээр хятадын цайны тэмдэг буюу тамга өдгөө ч түүхийн мөр хадгалан үлдсэн нь бий.
Энэ жилийн хувьд Баянзагийн орчимд таван жуулчны бааз, таван малчин өрх "Монгол гэр" үйлчилгээг үзүүлж, гадаад дотоодын аялагчдад үйлчилж байна. 2018 ондоо Ширээ шавар буюу "Улалзах цонж"-ны орчимд хамгаалалт хийх бөгөөд улмаар эртний суурин, үлэг гүрвэлийн олдворт өөр бусад газрыг онцгой бүсэд хамгаалалтад авахаар төлөвлөөд байгаа аж.

Д.Мишигсүрэн