Засгийн газрын хуралдаанаар газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-19 10:47:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 20-ны 08.00 цагт Төрийн ордонд болно.
 
Энэ удаагийн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Хэлэлцээр соёрхон батлах тухай, Олон улсын чуулга уулзалт зохион байгуулах тухай, Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай  Газрын үнэлгээний бүс (зэрэглэл тойрог) суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай болон Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын Шадар сайд Олон улсын чуулга уулзалтад оролцох талаар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслүүд хэрэгжүүлэх талаар болон Зах зээлд борлогдоогүй, бэлэн байгаа орон сууцнуудын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, цаашид авах арга хэмжээний тухай БХБ-ын сайдын мэдээллийг сонсохоор болов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ