Малчид бэлчээр, уурхайн асуудлыг хөнджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-19 20:17:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суман Засаг даргын Тамгын газар Доргонт багт "Нүүдлийн тамгын газар” ажиллууллаа.
Тус багийн төвийн шинэ байрны нээлт хийж, багийн малчдад шинээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгч санал хүсэлтийг сонссон байна.
- Малчид бэлчээрийн даац жилээс жилд муудаж байгаа асуудлыг ихээхэн тавьдаг. Харин тус багийн хувьд уул уурхайн асуудал нэлээд маргаан дагуулах болоод байна. Энэ талаар малчид бэлчээр доройтуулах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэж байгаа талаар шүүмжилж байна гэж сумын Засаг дарга Д.Луттөмөр ярив. Тус багийн нутагт уул уурхайн аж ахуйн нэгжүүд олборлолт хийж ихээхэн маргаан дэгдээх болжээ.
“Нүүдлийн Тамгын газар” ажилласан өдөр багийн малчдын дунд соёл урлагийн тоглолт, АХА тэмцээн зохион байгуулсан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ