“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Монгол орны цоохор ирвэс түүний амьдрах орчны хамгааллын хүрээнд Говь-Алтай, Увс болон Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр эхлүүлж буй “Ирвэстэй нутгийн ирээдүй” 5 жилийн хугацаатай төслийн танилцуулах нээлтийн хурал өнөөдөр боллоо.
Төслийн үндсэн зорилго нь нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах төдийгүй ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах юм. Мөн бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Хурлын үеэр ЗГ, БОАЖЯ-наас цоохор ирвэс, уулын туруутны талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа илтгэл тавилаа. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газраас цоохор ирвэс хамгааллын талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны амжилт ололтууд ба төслийн зорилго чиглэлийн талаар танилцууллаа. Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “бид хамтдаа” идэвхитэй оролцох нь чухал гэж онцлов.
Тус хуралд , БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ХЗДХЯ, ОБЕГ, ГЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг олон байгууллага оролцож байна.

Монголд 800-1000 цоохор ирвэс байдгаас дэлхийн нийт популяцын 20 хувь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг аж. Идэш тэжээлийн хамгийн дээд оргилд нь цоохор ирвэс байдаг бөгөөд амьдрах орчинг сайжруулснаар экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад түлхэц үзүүлнэ гэв.
Б.Содгэрэл