“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн сургуулилт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-21 15:54:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн сургалт эхэллээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхон, Булган, Дархан-Уул аймгийн 100 гаруй оюутан хамрагдаж байна. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын нэгнээс хоёр сарын хугацаатай танхимын сургалтад,  зургадугаар сарын 19-өөс наймдугаар сарын 15 хүртэл хээрийн сургалтанд хамрагдана.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжиж эхлээд гурав дахь жилдээ болж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ.
Хээрийн дадлага, сургуулилтын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут,  аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн болон Дархан-Уул, Булган аймгуудын цэргийн штабын дарга нар хүрэлцэн ирсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ