Зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-06-23 11:31:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдээр буюу энэ сарын 23-24-нд Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Мөн манай улсад айлчилж буй БНЭУ-ын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Синхгийн албан ёсны айлчлалтай холбогдуулж нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн буюу тухайн хэсгээр зочин явж өнгөрөх хугацаанд хаах юм. Тиймээс замын ачааллыг харгалзан ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна. 

Түр хязгаарлах замууд:

Н.Туяа

Холбоотой мэдээ