“Проспера” олон улсын эмэгтэйчүүдийн сангийн Азийн бүсийн уулзалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон бүлгийг дэмжин, санхүүжилт олгох, чадваржуулах зорилготой “Проспера” олон улсын эмэгтэйчүүдийн сангийн Азийн бүсийн уулзалт энэ сарын 25-27-нд Улаанбаатар хотноо болж байна.
Тус уулзалтад "Проспера", Глобал эмэгтэйчүүдийн төлөөх сан, Нидерланд улсын Мама каш, Хонг Конг, Солонгос, Непал, Шри Ланка болон Монгол Улсад эмэгтэйчүүүдийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төлөөлөл бүс нутагт хамтран ажиллах шинэ боломжийн талаар санал солилцов.
“Проспера” сан нь олон улсын болон бүс нутаг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 37 гишүүн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн бөгөөд хамтын ажиллагаагаа сайжруулах, гишүүн байгууллагуудын мэдлэг чадавхийг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хөрөнгө босгож дэмждэг аж.
Олон улсын эмэгтэйчүүдийн сангууд жилдээ дунджаар 66.3 сая долларын хөрөнгө босгож 173 улсад 1800 гаруй тэтгэлэг олгодог байна. Азийн бүсийн эмэгтэйчүүдийн сангийн сүлжээ нь 5 гишүүн байгууллагатай бөгөөд үүний нэг нь бүсийн хэмжээнд, 4 гишүүн нь Хонг Конг, Солонгос, Непал, Шри Ланка улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр сан бүрдүүлэн тэтгэлэг олгодог аж.
Монголын Эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, “Манай сан нь эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг арилгахад байгууллага, бүлгүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн асуудалд зориулсан хөрөнгө мөнгө ховор учраас дэлхий нийтээр дэмжлэг үзүүлэх сан хэрэгтэй гэж үздэг. Гэтэл Монголд энэ чиглэлээр ажилладаг байгууллага байхгүйгээс гадна гэр бүлийн хүчирхийлэл, хүйсээр ялгаварлан гадуурхалт 2000 оноос хойш ихэссэнтэй холбоотой 2005 онд анх байгуулагдсан. Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын зөрчил харьцангуй бага ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдол алхам тутамд таардаг. Тухайлбал, 1990-ээд оны дунд үеийг хүртэл ярьж байгаагүй гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын жирэмслэлт, үүнээс үүдсэн нийгмийн ялгаварлан гадуурхалт, эсрэг хүйснээс ялгаатай байдлаас нь хамаараад эмэгтэйчүүдийг хоёр дахь байр сууринд тавих нь элбэг” гэв.
Тус уулзалтын хүрээнд энэ жил эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэмт хэрэгт үйлдсэн эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн тусламж үзүүлэх, нөхөн үржихүйн буюу бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар залуу эмэгтэйчүүдэд мэдлэг олгох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санхүүжилт олгохоор шийджээ.

Э.Энхсаруул
Гэрэл зургийг Н.Батбаяр