Хятад улс нээлттэй бодлого явуулсны 40 жилийн хугацаанд ДНБ 224 дахин өсчээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ онд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого явуулсны 40-н жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжил асар их амжилтанд хүрч, хөгжлийн хурдаар дэлхийд гайхагдаж байгаа билээ.
Өөрчлөлт шинэчлэлт хийж нээлттэй бодлого явуулж эхлэх үед буюу 1978 онд тус улсын ДНБ 367 тэрбум юань буюу дэлхийд 10 дугаар байранд орж байсан бол одоо 82 их наяд юань буюу дэлхийд 2 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Мөн 1978 онд дэлхийн эдийн засгийн 1.8 хувийг бүрдүүлдэг байсан бол ийнхүү 224 дахин нэмэгдсэнээр 15 хувь болжээ.
Хятадын ДНБ-ний тухай тоо баримтаас дурдвал:

- 2000 онд Хятад улсын ДНБ 10 их наяд юаньд хүрч, Итали улсыг гүйцэж, 6-р байранд орсон.
- 2005 онд Хятад улс ДНБ-ээр Франц улсыг гүйцэж 5-р байранд орсон.
- 2006 онд Хятад улсын ДНБ 20 их наяд юаньд хүрч, Их Британийг гүйцэж, 4-р байранд орсон.
- 2007 онд Хятад улс ДНБ-ээрГерманыг гүйцэж, 3-р байранд орсон.
- 2008 онд Хятад улсын ДНБ30 их наяд юаньд хүрсэн.
- 2010 онд Хятад улсын ДНБ 40 их наяд юаньд хүрч, Япон улсыг гүйцэж, 2-р байранд орсон.
- 2012 онд Хятад улсын ДНБ 50 их наяд юаньд хүрсэн.
- 2014 онд Хятад улсын ДНБ 60 их наяд юаньд хүрсэн.
- 2016 онд Хятад улсын ДНБ 70 их наяд юаньд хүрсэн.
- 2017 онд 80 их наяд юанийн босгыг давсан.
А.Анхбаяр