Монголын урлагийн сор бүтээлүүд “Бөхчүүд”

Видео
unurchimeg@montsame.gov.mn
2018-06-26 15:33:35
МОНЦАМЭ агентлаг Монголын уран зургын галерейтай хамтран хүргэж буй Монголын урлагийн сор бүтээлүүдийн энэ удаагийн дугаарт Ардын зураач Б.Чогсомын “Бөхчүүд” хэмээх зургыг танилцуулж байна. “Бөхчүүд” зургыг 1972 онд Монгол Улсын Ардын зураач, Урлагын Гавъят зүтгэлтэн , мөн Франц улсын Ардын зураач Б.Чогсом бүтээжээ. Энэхүү зураг нь уран зургийн чиглэлээр Европ зургийн алслалтын аргаар зотон дээр тосон будгаар бүтээгдсэн. Мөн рейлист чиглэлийг мондерн чиглэлтэй хослуулан зуржээ. Уг зурагт Чогсом гэдэг уран бүтээлчийн гол онцлог болох өнгөний шийдэл, маш цоглог хурц өнгөнүүд мөн биеийн хөдөлгөөн, өнцөгүүд гүн тусгагдсан байдаг. Чогсом гуай нэгэнтээ “2003 онд Францын элчин сайд Олиген Маннь өөрийн хүмүүстэй ирж надад Францын “Ардын зураач” цол олгосон. Франц орон бол Европын соёлын цөм болсон газар тэр улс орон миний бүтээлийг үнэлсэн юм байлгүй дээ. Францад ажиллаж амьдарч байсан маань миний уран бүтээлийн нүдийг цоо шинээр нээж өгсөн гэж би боддог юм” хэмээн ярисан байдаг.
Холбоотой мэдээ