"Цаатан фестиваль" ирэх сарын 6,7-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-27 16:46:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийг таниулах, цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлах зорилготой жилбүр зохион байгуулагддаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 7,8-нд Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах Далай тур жуулчны баазад болно.
Тус наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр цааны уралдаан, бөөгийн ёс заншил, галын наадам, цаатан иргэдийн отогтой танилцах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн наадмыг зорин ирсэн аялагч, жуулчдын дунд олон төрлийн тэмцээн наадам болох ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ