Д.Трампын зөвлөхийг В.Путин хүлээн авч уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар Кремлийн ордонд уулзах үеэрээ хоёр улсын харилцааг сайжруулах асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ "Орос-Америкийн харилцаа хөрөөд байгаад АНУ-ын улс төрийн дотоод уур амьсгал ихээхэн нөлөөлсөн. Орос улс хэзээ ч сөргөлдөхийг эрмэлздэггүй. Таны Москвад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг бүрэн хэмжээнд сэргээх анхны алхмуудыг хийж чадна гэсэн итгэл найдварыг бидэнд төрүүлж байна" гэжээ.
"Коммерсант" цахим хуудасны мэдээлснээр, ОХУ-ын төрийн тэргүүнтэй хоёр улсын харилцааг сайжруулах боломжийг хэлэлцэх бодолтой байгаагаа Ж.Болтон мэдэгдсэн аж. Уулзалтад ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ.

Э.Аянзаяа
Холбоотой мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
12 цаг

15 цаг