Лэн Жөэ Ийг: Их хаадын эш хөргөөр хамтарсан үзэсгэлэн гаргах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг каталогижуулан олны хүртээл болгох чиглэлээр Монголын ШУА, Тайванийн Хааны ордон музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ талаар Тайванийн Хааны ордон музейн дарга Лэн Жөэ Ийгтэй ярилцлаа.
-Тайванийн Хааны ордон музейн талаар товч танилцуулаач. Нийт хичнээн үзмэр хадгалагдаж байна вэ?
-Тайванийн Хааны ордон музей байгуулагдаад 90 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид 690 мянга гаруй түүхийн, эд өлгийн, соёлын үзмэр цуглуулжээ. Манай музейг жилд дунджаар 6 сая хүн үзэж сонирхдог. МЭ VII-IX зуунаас XX зууны он тоололд харьяалагдах бичгийн дурсгалууд тэр дундаа Мин гүрэн, Манж Чин улс, Юань гүрний түүхийн үнэ цэнэтэй үзмэрүүд ихээр хадгалагдаж байна. Сүүлийн жилүүдэд Тайванийн Хааны ордон музей АНУ болон Европын орнуудын музейтэй эгч дүүсийн харилцааг бэхжүүлж, олон улсын музейн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгаа.
-Монголын түүхтэй холбоотой үзмэрүүд тэр дундаа Монголын их хаадын эш хөрөг зураг танай музейд хадгалагддаг нь сонирхол татлаа л даа?
-Манайд Их Монголын эзэнт гүрний үеийн бичгийн болон эд өлгийн олон үзмэр бий. Жишээ дурьдвал Эзэн Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан зэрэг их хаадын эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” уран зураг, их хаадын хатдын хөрөг болон тэдний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Түүнээс гадна “Монголын нууц товчоо”, “Их Юань улсын бүгд хууль”, “Их Юань улсын газар зүйн нэр томьёоны толь бичиг” зэрэг түүх бичвэрийн судар шасдирууд бий. Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах олдворууд их бий. Тиймээс Монгол Улстай хамтарсан үзэсгэлэн гаргах, түүхийн судалгаа хийх, ном, каталоги зэргээр хамтран ажиллахад бэлэн байна.
-Тайванийн Хааны ордон музей 90 гаруй жилийн түүхтэй харьцангуй залуу музей юм. Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг хаанаас танайд ирсэн юм бэ?
-Монгол Улсын түүхтэй холбоотой үзмэрүүд өмнө нь Бээжингийн хааны ордон музейд хадгалагдаж байсан. 1949 онд Хятадад гарсан дотоодын дайны үеэр Гоминданы нам түүхийн үнэт олдворуудыг ихээр авч гарсны дотор манайд хадгалагдаж буйг үзмэрүүд багтсан байдаг.
-Тэдгээр үзмэрийг Монгол Улсад авчран олны хүртээл болгох боломж бий юу. Ер нь хууль эрх зүйн ямар зохицуулалтыг үндэслэн музейн үзмэрийг тээвэрлэдэг юм бэ?
-Сүүлийн жилүүдэд аливаа улс орны түүхэд харьяалагдах үзмэрийг тухайн улсад аваачин үзэсгэлэнд дэлгэх явдал нэмэгдсэн. Тухайн улсын Засгийн газар холбогдох хууль эрх зүйн зохицуулалт хийсний үндсэн дээр энэ төрлийн хамтарсан үзэсгэлэнг гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн улс үзэсгэлэнд дэлгэхээр авчирсан үзмэрийг бүрэн эхээр нь харьялагдах улс руу буцаана гэсэн баталгаа гаргах шаардлагатай юм. Манай музей энэ онд ОХУ-тай хамтран алдарт зохиолч А.С.Пушкины уран бүтээлийн үзэсгэлэнг Тайпей хотноо нээхээр төлөвлөж байна.
-Монголын ШУА-тай ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?
- Монголын ШУА-тай дөрвөн жил хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд манай музейд хадгалагдаж байгаа Монголтой холбоотой эд өлгий, бичиг, соёл урлагийн дурсгалуудыг дижитал хэлбэрт оруулан каталоги болгон хэвлүүлэхээр тохиролцлоо. 2019 оны эхээр каталоги бэлэн болно. Түүнчлэн ШУА-тай хамтран бичгийн дурсгал, соёлын өвийг тайлбаржуулан эмхэтгэх ажлыг энэ намар эхэлнэ. Энэ ажлын үр дүнд Монголтой холбоотой үзмэрүүдийн нарийвчилсан тоо гарна гэж итгэж байна. Харин 2019 оны намар Монголын Үндэсний музейтэй хамтран ХII-XIII зуунд харьяалагдах үзмэрүүдээр дижитал музей гаргахаар төлөвлөж байна.

-Та манай музейнүүдээр зочилсон байх. Мэргэжлийн хүний нүдээр харахад сайшаалтай болон дутагдалтай тал нь юу байсан бэ?
-Монголын музейнүүд үзмэрээр баялаг байдаг нь надад их таалагддаг. Музейн үзмэрийг хадгалж, хамгаалахаас гадна сурталчлан таниулж, олон нийтийн хүртээл болгох, сэргээн засварлах ажилд багагүй анхаарах шаардлагатай юм шиг санагдсан. Сурталчлан таниулснаар үзэгчдийн тоо нэмэгдэж цаашлаад энэ салбараас олох ашиг ихэснэ. Манай зүгээс музейн үзмэрүүдийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, ангилах, тайлбаржуулах, каталогижуулах ажилд туслалцаа үзүүлж, дэвшилтэт технологи, шинэ соргог мэдээ мэдээллээ хуваалцахад үргэлж нээлттэй.

Л.Нандинцэцэг