“Бяцхан Трамп” агаарын бөмбөлгийг Лондонгийн тэнгэрт хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /РИА Новости/. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын Их Британид хийж буй айлчлалыг эсэргүүцэгчид түүнийг дүрсэлсэн агаарын бөмбөлгийг Лондон хотын тэнгэрт хөөргөхөөр зэхэж байна.
“Дональд Трамп бол эго үзэлтэй ууртай хүүхэд. Тэр бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, эмэгтэйчүүд, цагаачдад халтай нэгэн. Тэрбээр дэлхийн энх тайван, ирээдүйд аюул учруулж байна. Их Британичууд түүнийг жигшин зэвүүцэж, шоглож байгааг мэдээсэй гэж бид хүсч байна. Ийм учраас бид 6 метрийн өндөртэй бөмбөлөг захиалахын тулд хөрөнгө мөнгө цуглуулсан бөгөөд бөмбөлгөө парламентын талбай дээр хөөргөнө” хэмээн уг айлчлалыг эсэргүүцэх ажиллагааг зохион байгуулагчид мэдэгджээ.
Жихэвч өмсөж, нэг гартаа утас барьсан бяцхан хүүхдээр Д.Трампыг дүрсэлсэн уг бөмбөлгийг хөөргөх ажиллагаанд Лондон хотын дарга хатуу нөхцөл тавьжээ. Тухайлбал бөмбөлгийг өглөөний 9:30-11:30 цагийн хооронд хөөргөх бөгөөд 30 метрээс дээш өндөрт хөөргөж болохгүй аж. Өмнө нь Д.Трампын айлчлалыг эсэргүүцэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа 55000 хүн мэдэгдсэн байна.
Их Британид хүрэлцэн ирсэн Д.Трамп Лондонгийн Станстед нисэх онгоцны буудлаас АНУ-ын ЭСЯ-руу явжээ. Дараа нь тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй оройн зоог барихаар Бленхеймийн ордон руу явсан байна.
Айлчлалын дараагийн өдөр АНУ-ын төрийн тэргүүн хотын захад байрлах Чекерс өргөөнд Их Британийн Засгийн газрын тэргүүнтэй яриа хэлэлцээ хийж, мөн өдөр нь түүнийг хатан хаан II Елизаветаг Виндзорын цайзад хүлээн авч уулзах аж.

Э.Аянзаяа