Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-20 15:52:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хар тамхины хэргээр  шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх Баянзүрх, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гурван  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхээс түүнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар дээрх ялыг оноосон байна.  2014 онд түүнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж байжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ