Тогтоол усанд хоёр хүүхэд живж нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-20 18:18:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнжит хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ өчигдөр хоёр хүүхэд борооны тогтоол усанд орж алга болжээ. Эл дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын албанд оройны 19:00 цагийн үед иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 70 км зам туулан 21:20 цагт очин 34 минут ажиллаж, тав болон есөн настай хоёр эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ мэт үер устай холбоотойгоор иргэд амь насаа алдах тохиолдлууд гарсаар байгаа тул гол уснаас хол байж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа улам сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ