Дэлхийн хамгийн том цэцгэн байгууламжийг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-24 11:12:03
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Эквадорын Пичинча мужид дэлхийн хамгийн том цэцгэн байгууламж бий болжээ. “El Telegrafo” сонины мэдээлснээр, олон өнгийн 900 мянган сарнайнаас бүтсэн уг цэцгэн байгууламж нь Гиннесийн номонд албан ёсоор бичигдсэн байна.
 
Байгууламжийн үндсэн хэсэг нь гол төлөв улаан, цагаан, шар өнгийн 546364 сарнайнаас бүтжээ. Энэхүү байгууламжийг бүтээхэд Эквадорын 150 цэцгийн компани бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. 1090 хавтгай дөрвөлжин м  бүхий талбайтай 16 тонн жинтэй байгууламжийг бүтээхэд 1500 хүн оролцож, 20 өдөр 16 цагийг зарцуулсан байна.
 
Өмнө нь Германы нэгэн цэцгийн байгууламж дээд амжилт тогтоож байжээ. Тус цэцгэн байгууламжийг бүтээхэд 120 мянган сарнайг ашигласан байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ