Цас ихтэй байгаа нь тооллогод хүндрэл учруулж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:05:24

2014 оны өрх, хүн ам, хөдөө аж ахуйн нэгдсэн тооллого Сүхбаатар аймагт 2 дахь өдрөө явагдаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар энэ ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах комис томилогдож, өрх хүн амын шилжих хөдөлгөөн, мал худалдаж авах, шилжүүлэх, нядалгаа хийх, нүүдэллэх зэрэг асуудлыг  энэ сарын 7-ноос эхлэн 10 хоногийн хугацаагаар түр зогсоожээ. Мөн өрх хүн амын засаг захиргаа завсардах, хаягдах, бүртгэлээс хоцрох, давхардах зэргээс урьдчилан сэргийлэх, малчид тооллогод малаа бүрэн хамруулах талаар мэдээлэл сурталчилгааг  аймгийн Статистикийн хэлтээс  орон нутгийн телевизээр явуулж байна.  Харин тус аймгийн нийт нутаг дэвсгэргийн 90-ээд хувьд  нь зузаан цасан бүрхүүл  тогтоод байгаа нь тооллогын ажилд хүндрэл учруулж мэдэхээр байна.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ