Сүхбаатар суманд мөнгөн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-30 13:27:44
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төрсөн сумандаа үүссэн гамшгийн нөхцөл байдалтай УИХ-ын гишүүн асан С.Баярцогт биечлэн ирж танилцлаа. 
Тэрээр үүссэн нөхцөл байдлын талаар сумын удирдлагуудтай уулзан мэдээлэл солилцсон байна. Ингээд сумынхаа сэргээн босголтын ажилд нэмэр болох үүднээс мөнгөн тусламж үзүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн үер усны аюулт байдлын улмаас сумын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлаж өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа юм. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ