Монголбанкны алт худалдан авалт 399 кг-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-01 16:15:57
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийт 9.34 тонн алт худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Долдугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97 883.50 төгрөг байв.


Холбоотой мэдээ