Японы өмнөд нутагт “Шаншан” далайн шуурга болохыг анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-06 10:32:13
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы өмнөд нутгийн “Огасавара” арлуудад даваа гарагийн оройноос мягмар гарагийн өглөөний хооронд хэсэг хугацаанд хүчтэй далайн шуурга дэгдэнэ гэж тус улсын цаг уурын агентлаг мэдээлэв.

“Шаншан” далайн шуурга нь өнөө өглөө Огасавара арлуудын ойролцоо ирээд байгаа бөгөөд умард-баруун умард чиглэлд 20 километр цагийн хурдтай урагшилж байгаа юм байна. Цаг уурын мэргэжилтнүүд тус газрын оршин суугчдад асар хүчтэй салхи болон далайн өндөр давлагаанууд үүсэхийг анхааруулаад байгаа ажээ.

Уг далайн шуурга нь ирэх лхагва гарагт Японы өмнөд хэсэгт дөхөн ирэхийн өмнө Токиогийн өмнөд хэсгийн Изү арлуудыг чиглэн явах төлөвтэй байгаа тул тус нутгийн оршин суугчдыг мөн гамшгийн болзошгүй аюул буюу хүчтэй шуурга, өндөр давлагаанууд болон хүчтэй аадар борооноос сэрэмжлэхийг анхааруулсан байна.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ