Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-08 15:37:26

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг баталсан талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдээлэв.

Уг хөтөлбөр нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд гадаад зах зээлд Монгол Улсын бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэхэд чиглэлээр хэд хэдэн тодорхой алхам хийхээр тусгажээ. Тун удахгүй уг хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-ны www.mfa.gov.mn цахим хуудсанд нийтлэх тул тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл авч болно хэмээн Г.Амартүвшин захирал хэллээ.

Өмнө нь ГХЯ-наас хэрэгжүүлж байсан “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа энэ онд дуусчээ. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эдийн засгийн хөгжилд гадаад харилцааны гүйцэтгэх үүрэг, Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудын бодогыг бэхжүүлэх чиглэлд анхаарахыг Засгийн газарт үүрэг болгосон байна. Уг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор  “Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ