Хятадын АНУ-тай хийсэн худалдааны тэнцэл эерэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-08-08 16:57:32
БЭЭЖИН. /Эн-Эйч-Кэй/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаас үл хамааран Хятадын АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ өнгөрсөн долдугаар сард өссөн үзүүлэлттэй  гарчээ.

Хятадын гаалийн байгууллагын мэдээлснээр, жил ирэх тусам экспорт нь импортын хэмжээтэй харьцуулахад аажмаар өсч байгаа юм байна. АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ 28.1 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн ажээ. Энэхүү өсөлт нь Хятадын эсрэг Америкийн байр суурийг улам бэхжүүлж болзошгүй юм байна.

Үүний зэрэгцээ Хятадын нийт худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 19 орчим хувиар өсч, 403 тэрбум ам.далларт хүрээд байгаа юм. Мөн экспорт болон импортын аль аль нь хоёр оронтой тоогоор өссөн ажээ.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ