Зарим орон сууцныхан зуух тавьж, гал түлж дулаацаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 17:19:18

Өмнөговь аймгийн Даланзадгад Дулааны эрчим хүч доголдож байгаа тухай иргэдийн гомдол тасрахгүй хэвээрээ байна. Энэ талаар тодруулахаар зарим албаны хүмүүсийн хамт гомдол гаргасан оршин суугчидтай уулзлаа.

24, 31,32,33-р байруудад ихэнхдээ халдаггүй, хааяахан халдаг гэхдээ гал тогоо, коридор зэрэг хэсэгчилэн халдаг гээд иргэд тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэхгүй байгаа тухай ярьж байна. Нөгөөтэйгүүр сарын ихэнх өдөр халаагүй байхад ДЦС-аас төлбөрөө бүтэн тооцож авдаг нь иргэдээ хохироож байгаа явдал хэмээн оршин суугчид үзэж байна. Одоо зарим оршин суугчид нялх хүүхдээ дааруулахгүйн тулд пийшин худалдан авч гал түлж эхэлжээ. Эдгээр орон сууцнуудын хувьд 8-р ЦТП хариуцдаг бөгөөд тэд гаднах агаарын даралтын дагуу горим стандартын дагуу халуун усаа шахдаг гэлээ. Мөн халаалт дулаан тааруу байгаа нь дулаан даралтын шахагч аппарат цөөдөж байгаатай холбоотой. Одоо ажиллаж байгаа 2 аппарат дээр нэмж нэгийг ажиллуулах шаардлагатай байгааг Ерөнхий инженер О.Отгонсүх тайлбарлалаа. Ямартаа ч гомдол гаргасан айлуудаар ороход дулаан хэмжигч багаж 34-36 гэсэн хэвийн хэмжээг  зааж байлаа. Оршин суугчдын ярьж буйгаар гомдол гаргасны дараа хэсэгтээ ийн сайн өгдөг. Гэсэн ч эргээд л дулаан буурч, өнөөх зутруухан амьдрал нь үргэлжилдэг гэнэ. Дулаан эрчим хүчний доголдолтой асуудал яг хаанаа шалтгаан нь буйг энэ удаагийн сурвалжлага нотолж чадсангүй. Дулаан түгээх газраас хэвийн хэмжээнд дулаанаа шахаж байгааг хэлж байгаа ч иргэд үйлчилгээнд сэтгэл дундуур. Чухамдаа хуучин байруудад дотоод сүлжээний буруутай холболт, схемийн алдаа гарсанаас боллоо гэж үзэхэд шинэ баригдсан энэ орон сууцнууд шугам сүлжээ гээд бүх л зүйл нь улсын үзлэгээр батлагдан ашиглалтад орсон баймаар.

Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

 

Холбоотой мэдээ