Хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага Д.Трампын эсрэг нэгдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-16 16:42:05
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. Сэтгүүлчид рүү дайрч, давшилсан Дональд Трампын үйлдэлтэй тэмцэж, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага кампанит ажил өрнүүлж эхэлжээ.

Хэвлэлийн мэдээллийн байгууллагын эсрэг явуулж буй Д.Трампын “бохир дайн”-ыг АНУ даяар буруушаах уриалгыг “The Boston Globe” сонин өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагын нийтлэлийг “хуурамч” хэмээн тохуурхаж, “иргэдийн дайсан” гэж сэтгүүлчид рүү дайрчээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэлтгүй НҮБ-ын шинжээчид уг асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндөөд байгаа ажээ.

"АНУ-ын Засаг захиргаа хэвлэл мэдээллийн байгууллагууд руу дайрч, давшлахын аюул" гэсэн сэдвээр нийтлэл гаргана гэж “The Boston Globe” сонин амлаад, ийм нийтлэл гаргахыг хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудад уриалжээ.

АНУ-ын сонинууд, Их Британийн “The Guardian” сонин зэрэг том, жижиг, олон улсын гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн 350 орчим байгууллага энэ уриалгад нэгдээд байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ