Халуун орны шуурга Японыг чиглэн урагшилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-21 10:54:28
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Маш хүчтэй далайн шуурга Японы баруун өмнөд хэсгийг чиглэн урагшилж байгаа ба аадар бороо болон хүчтэй салхи өргөн уудам нутгийг хамарч магадгүй байна гэж тус улсын цаг уурын агентлагаас мэдээлэв.

Ирэх өдрүүдэд болох халуун орны хоёр шуургаас сэрэмжлэхийг цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд ард иргэдэд уриалсан байна.

Мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн орчимд “Соулик” далайн шуурга Окинава мужийн Минамидайто арлаас зүүн хойд хэсгээс 230 километрийн зайд ирээд байгаа бөгөөд цаг тутамд 20 километрээр урагшилж байна гэж Японы цаг уурын агентлагаас мэдээлжээ.

Уг шуурга нь өмнөд хэсгийн Кюшу болон Анами арлууд руу чиглэн урагшилж байгаа ба мягмар гарагийн шөнөөс лхагва гарагийн өглөө уг арлуудад хүрэх бөгөөд хүч нь саараахгүй хэвээр байх аж.

Харин хоёр дахь шуурга болох “Симарон” нь номхон далайг хөндлөн зүсэж урагшилж байгаа бөгөөд энэ долоо хоногийн дундуур Японы гол арлуудад дөхөн ирэх юм байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ