Керала мужийн сая гаруй иргэн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-22 15:34:21
twitter.com/Nyamkanmk
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн Керала муж сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүй их хэмжээний үерт өртлөө.

Уг гамшгийн улмаас Керала мужийн 400 орчим хүн амиа алдаж, хэдэн мянга гаруй хүн одоог хүртэл үерт боогдоод байна. Үүний зэрэгцээ нэг сая гаруй хүн орон гэргүй болоод байгаагийн дийлэнх нь тусламжийн баазад орогнож байна.

Бороо намжиж эхэлсэнтэй холбогдуулан алслагдсан газрууд руу тусламжийг нэмэгдүүлсэн байна. Мөн их цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Энэтхэгийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хүчний цэргүүд, албан хаагчид болон Зэвсэгт хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчний цэргүүд тус мужид өрнөж буй тусламжийн ажиллагаанд оролцож байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ