Хятадад шинээр байгуулагдсан Санхүүгийн шүүх анхны хэргээ хянан хэлэлцэж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
erdenechimeg@montsame.mn
2018-08-22 16:49:20
Бээжин /МОНЦАМЭ./ Хятадад байгуулагдсан Санхүүгийн шүүх уржигдар нээлтээ хийсэн бол, өчигдөр анхны хэргээ хүлээн авч хянан хэлэлцжээ.
“Нэгэн үнэт цаасны компани хөрөнгө оруулагч компанитайгаа барьцаа мөнгөний асуудлаар маргалдсаны улмаас тус шүүхэд гомдол гаргасан. Уг зарга нь 100 сая юаниас дээш дүнтэй учраас Шанхай хотын Санхүүгийн шүүхийн дүнгийн стандартын дагуу дунд шатны шүүхийн харьяаллын хэрэг юм” гэж Шанхайн Санхүүгийн шүүхээс мэдэгдлээ.    
Шанхайн санхүүгийн шүүхийн байгууллага байгуулагдсан эхний өдөртөө нийт 21 гомдол хүлээн авсны 20-ийг нь бүртгэн хянан шийдвэрлэх холбогдох арга хэмжээ авч эхлээд байгаа бөгөөд эдгээрийн нийт үнийн дүн 1 тэрбум юанийг давжээ.
Тус шүүхийг байгуулснаар Үндэсний санхүүгийн стратегийн хэрэгжилтийг дэмжих, санхүүгийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн салбарын хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, эдийн засаг банк санхүүгийн салбарын эрүүл хөгжлийг бий болгох ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ. Ийнхүү 2018 оны 4-р сарын 27-нд 13 дугаар удаагийн БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар Шанхай хотод Санхүүгийн шүүх байгуулах шийдвэрийг баталжээ.    
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ